Уул уулсын энгэрт чимэг болж
Урсах голын эргээр өнгө нэмж
Учралт хосын болзоонд бэлэг болж
Урд насандаа нэгэн цэцэг байлаа би
Болзоонд хайртдаа барих гэж дурлалт хос
Будгийн сайхнаар урлах гэж уран зураач
Бийрийн үзүүрээр шүлэглэх гэж яруу найрагч
Бадаг дуундаа мөнхлөх гэж дуучин болгон
Бүгд надад хайртай байсаан
Гоёмсог төрхөөрөө ургамлын дотроос
Гайхам үнэрээрээ цэцэгсийн дундаас
Ганцаараа бусдын харцыг булаасан
Гал халуун хайрын бэлэгдэл байлаа би
Улаан дэлбээтэй гоёмсогт хэн бүхэн дурладаг
Утсан ишин дээрээ гэвч хэр удаан тогтохов
Хамгаас илүү үзэсгэлэнгээрээ орчлонд гайхууллаа ч
Хан хорвоогийн мандал дээ...